цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгороор 23-28 градус, Говийн нутгаар 27-32 градус, Хэнтийн уулс болон Чингэсийн далангаас хойших нутгаар 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн бороо орно. Салхи 2-нд говь, талын нутгаар, 3-нд Говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нөөс дулаарна.