Э.Бат-Үүл: Хууль бус үйлдэл гаргаж байгаад харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Хууль бус үйлдэл гаргаж байгаад харамсаж байна

Өнгөрсөн амралтын өдөр "Босоо хөх Монгол" бүлгэмийн залуус Бурхан халдун ууланд аялж явсан өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлж, танхайрсаг зураг олон нийтийн сүлжээгээр тарсан. Энэхүү мэдээллийн дагуу иргэд цахим ертөнцөөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан албан ёсоор байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Фэйсбүүк, цахим сайтуудаар Бурхан Халдун ууланд жуулчилж явсан урд хөршийн Өвөрмонгол иргэдийг хэсэг монгол иргэд албадаж нэлээд зохисгүй үйлдэл гарган хууль зөрчиж, бүдүүлэг авирласан байна. Би үүнд та бүхнээс хүлцэл өчин уучлал гуйхаар өнөөдөр уулзаж байгаа юм. Энэ үйлдэл бол үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон. Манай Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх эрх чөлөө” гэсэн заалт бий. Гэтэл зарим нэг иргэдээс болж зохисгүй үйл явдал болсон байна. Тэдгээр иргэд Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зохисгүй үйл ажиллагаа байсан гэдгийг би зориуд хэлье. Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хүмүүст хуулийн хариуцлага ноогдуулна. Зарим нэг ийм нүүрээ нуусан эх орончид хууль бус үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Бид ийм найрсаг бус харилцаа гаргадаг иргэдийн өмнөөс ичиж байна. Би та бүгдээс уучлал хүсч байна. " гэсэн юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж