Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Мисао Окава лхагва гаригийн өглөө 117 насандаа таалал төгссөн тухай “Japan times” сайтад мэдээлжээ. Тэрээр Осака дахь асрамжийн газарт амьдардаг байсан юм.
Мисао Окава 1898 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Японы Осака хотод Японы үндэсний хувцас болох кимоно худалдаалдаг дэлгүүрийн эзний гэр бүлд мэндэлжээ. Тэрээр амьдралынхаа туршид тогтмол найман цаг унтаж, сүши идэж, 102 нас хүртлээ явган суудаг байсан гэнэ.
2013 онд Японы иргэн Дзироэмон Кимураг 117 насандаа таалал төгсөхөд Окава “Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй”-гээр нэрлэгдэх болж, Гиннесийн амжилтын номд албан ёсоор бүртгэгдсэн байна.
Тэрээр 1919 онд нөхөртэйгээ гэрлэж хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Эдүгээ түүний хүү 94 настай, нэг охин нь 92 настай энх тунх амьдарч байгаа аж.
Т.АНУ