Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. МЗХ-ноос энэ сарыг “Бүтээх” сар болгон зарлажээ. “Бүтээх” сар болгон зарласан нь Залуучуудыг эх орны бүтээн байгуулалтад оролцоход уриалах, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй залуучуудыг дэмжих, олон нийтэд таниулах, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аян, уриалгыг улс орон даяар өрнүүлэх зорилготой юм байна. Энэ сард тус холбооноос “Бүтээн байгуулалт -2015” үзэсгэлэн яармаг, “Бүтээлч залуу” гэрэл зургийн уралдаан, Бүтээлч, шилдэг залуусыг алдаршуулах, шилдэг залуусын замын зураг болох “Залуу үе”, Ирээдүйн бүтээлч залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, өсвөр үеийн хөгжлийг инженерчлэх “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийг олны хүртээл болгох, Бүтээн байгуулагч залуус-2” спортын тэмцээн зохион байгуулах, бүтээн байгуулалттай танилцах томоохон аялал, “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэх гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
О.САР