Дарханы замд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Дарханы замд шалгалт хийжээ

Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай зам стандарт шаардлагад нийцэж байгаа талаар шалгалт хийжээ. Шалгалтаар авто замыг барихдаа замын тэмдэг тэмдэглэл шаардлага хангахгүй, мөн тээврийн хэрэгслийн жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, ориулалтын бус гэрэл хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг холбогдох газруудад хүргүүлж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн талаар МХЕГ-аас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж