Монгол Улсын Их Хурал, Шийдлийн Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг байгуулах зорилтод бүрнээ нийцсэн “Драгон” олон улсын зорчигч тээврийн терминал өнөөдөр /2015.04.01/ Улаанбаатар хотноо нээгдэж байна.
1999 оноос “Драгон Холдинг” ХХК-дтухайн үеийн удирдлагын шийдвэрийн дагуу тээврийн товчооноос төв замын ачааллыг бууруулах зорилгоор зорчигч тээврийн төв шилжин байрласнаас хойш Автотээврийн үндэсний төвтэй хамтран ажиллаад 16 жил өнгөрчээ. Бум бужигнаж, түм түжигнэсэн“Сонгинохайрхан автовокзал” нь улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний улам бүр өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ шаардлагыг хангах, зорчигч үйлчлүүлэгч, оршин суугчдын ая тав тухтай байдлыг бүрдүүлэхэд сүүлийн жилүүдэд учир дутагдал гарч эхэлсэн юм.
Зорчигч тээврийн үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээг төр дангаар хариуцан хангах боломж хомс тул энэ байдлыг өөрчлөн засахаар 2011онд “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал” төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулан дэмжлэг авч хөнгөлөлттэй зээлийнхүрээнд 2012 оны 9 сараас барилга угсралтын ажил эхэлж өнөөдрийн байдлаар бүрэн ашиглалтанд орж үйл ажиллагаа хэвийн явуулах таатай нөхцөл бүрдлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хот, дүүргийн хөгжлийн зорилт, төлөвлөлттэй нягт уялдсан Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал барих, ажлын байрны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй зөвшилцөн саналыг авсан “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал” төслийн эхний ээлж хугацаандаа баригдаж 12800м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний цогцолбор шинээр ашиглалтад орсноор 300 гаруй ажлын байр бий боллоо. Энэ нь 20 гаруй тэрбум төгрөгний дотоодын хөрөнгө оруулалтаар босч байгаа “Драгон холдинг” компанийн томоохон бүтээн байгуулалтын ажил юм.
Нийслэлийн баруун болон баруун хойд зүгт оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид ч гэсэн тус төвөөр үйлчлүүлэх өргөн боломж бүрдсэн төдийгүй үйлчилгээ төвлөрснөөр үнэ буурч, барааны сонголт нэмэгдэх сайн талтай.
Төслийн дараагийн шатанд томоохон худалдаа, үйлчилгээ төвүүд, тохилог орон сууцны шинэ хорооллуудбаригдана.
Өнөөдрийн байдлаар “Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал”-аас Олон улсын болон хот хоорондын 16 аймаг 48 чиглэлд 37 аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт 5000 хүртэл хүн үйлчлүүлж байна.
Барилгын зураг төслөөс эхлээд бодит бүтээн байгуулалт болгоход гар бие, оюун ухаанаа дайчлан хамтран ажиллаж хугацаанд нь хүлээлгэн өгч байгаа “Оргил Шугам” ХХК, “Хөхийн элч” ХХК, “Билгүүн Од Констракшн” ХХК, “Харвайн толгой” ХХК, “Батлалт” ХХК, “Сигма Отис” ХХК, “Бат бэх ремикон” ХХК-иуд хамтран ажиллажээ.
Б.БАТ