Монголын багийн спортын түүхэнд өнгөрөгч гуравдугаар сар онцгой байлаа. Учир нь хөлбөмбөгийн Үндэсний насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ баг шийдвэрлэх тоглолтуудыг хийж, олон мянган хөгжөөн дэмжигчдээ цэнхэр дэлгэцнээ уясан юм.
Гуравдугаар сарын эхээр насанд хүрэгчдийн шигшээ баг Зүүн Тимор улсын багтай 2018 оны Дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг эхлүүлсэн. Гэвч манай шигшээ баг өрсөлдөгч багтаа 1:4, 0:1 онооны харьцаагаар хожигдож, цааш өрсөлдөх эрхгүй болсон юм.
Тэгвэл залуучуудын шигшээ баг ч ирэх онд Катарт болох 23 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын шилдэг 16-д багтах эрхийн төлөө өрсөлдлөө. Азийн 43 улсын шигшээ баг 10 хэсэгт хуваагдахад Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын баг “J” хэсэгт багтсан юм. Лаос улсын Вьентьян хотын KM 16 цэнгэлдэх хүрээлэнд гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болсон энэхүү тоглолтоос манайхан хожил авч чадсангүй. Шигшээ баг БНХАУ-д 0:5, Лаост 0:7-оор хожигдож, цааш өрсөлдөх боломжгүй болсон юм. Гэсэн ч хэсгийн сүүлийн тоглолтоо өчигдөр/03.31/ Сингапурын багтай хийж, 2:2-оор тэнцэж, тэмцээнээ дуусгалаа.
Ийнхүү насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ баг маань нутгийн болон өөрийнхөө талбайд амжилт муутай тоглож, яах ёстой вэ гэсэн олон асуултыг үлдээлээ.
Чадлаараа л тоглосон тэдэнд талархлаа. Бид тэднийгээ дэмжиж чадлаа. Харин тэдэнд дараа олон олон хожлууд ирнэ гэдэгт итгэж байна.
0-1 Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт, Улаанбаатар, 2015.03.17.
0-5 Монгол-БНХАУ. Лаосын Вьентьян хот, 2015.03.37
Ч.БОЛ