Япон БНАСАУ-ын эсрэг хоригоо сунгалаа

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Япон БНАСАУ-ын эсрэг хоригоо сунгалаа

 

БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийн асуудлаас үүдэн Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг тавьсан хоригоо хоёр жилээр сунгаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

 

2014 оны зун Японы ерөнхий сайд Шинзо Абэ хэлэлцээр хийх түвшинд ахиц гарна гэдэгт найдан, Умард Солонгосын эсрэг хоригоо султгаж байгаагаа мэдэгдсэн ч  Токиогийн саналд Пхеньян хариу өгөөгүй учир Японы засгийн газар ийнхүү өнөөдөр мэдэгдэл гаргасан байна.

 

Японы иргэд 1970, 1980-аад онуудад тус улсыг зориод сураггүй алга болсон тохиолдол нэлээд хэд байгаа аж. 

 

Пхеньяны зүгээс мэдэгдсэнээр Японы нийт 13 иргэн тус улсад алга болсон бөгөөд 2002 онд Японы таван иргэнийг нутагт нь буцаажээ. Харин бусад найман хүнийг нас барсан гэсэн байна.

 

Харин Токиогийн үзэж буйгаар хулгайлагдсан япончуудын тоо түүнээс ч олон байх ёстой гэжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж