А.Гитлерийн бүтээлийг дуудлага худалдаанаас хасчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

А.Гитлерийн бүтээлийг дуудлага худалдаанаас хасчээ

АНУ-ын “Nate D. Sanders” дуудлага худалдаанд тавигдаад байсан нацист Германы удирдагч А.Гитлерийн 23 настайдаа 1912 онд зурсан усан будгийн бүтээлийг тодорхой бус шалтгаанаар хассан тухай Английн “Гардиан” сонинд мэдээлжээ. А.Гитлерийн уран зургийг уг нь 30 мянган ам.доллараас дуудан үнэ хаялцахаар төлөвлөөд байсан аж.

А.Гитлер залуудаа зураач байсан бөгөөд хоёр мянга орчим уран зураг бүтээсний ихэнх нь байгалийн сэдэвтэй аж. 1910-аад оноос өмнө тэрээр Венийн уран зургийн академид элсэх гэж хэд хэдэн оролдлого хийн бүтэлгүйтсэнийхээ эцэст дэлхийн I дайнд сайн дураар мордоод улмаар улс төрд хөл тавьсан гэдэг.

Б.САНСАР

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж