Америкийн нэгэн хакер бүлэг хар арьст реппер Тупак Шакар агсныг амьд гэж олон нийтийн PBS сүлжээгээр өнгөрсөн долоо хоногт хоосон цуурхал тараажээ. PBS хэмээх сайтад 1996 онд Лас Вегаст буудуулж нар барсан репперийг амьд сэрүүн, Шинэ Зеландад амьдарч буй мэтээр цуурсан гэнэ. Гэвч үндэслэлгүй энэ мэдээллийг даваа гаригийн өглөө устгасан байна. Энэ хэргийг үйлдсэн хакерын бүлэг өнгөрсөн долоо хоногт Жулиан Ассанжийн “Wikileaks” сайтад мөн хууль бусаар нэвтэрсэн гэж мэдэгджээ. Өөрсдийгөө “LulzSec”, болон “Lulz Boat” гэж нэрлэсэн уг бүлэг энэ үйлдлийнхээ талаар “Twitter”-т бичсэн байжээ.
Н.Энх