Төв аймгийн ЗДТГ-ын албан хаагчид спортын 5 төрлөөр өрсөлдлөө. Аймгийн ЗДТГ-ын албан хаагчид 03 дугаар сарын 22-ны өдөр сар бүрийн ээлжит спортын тэмцээнээ гар бөмбөг, 100 буудал даам, сагсан бөмбөг, ширээний теннис, бууухиа гэсэн 5 төрлөөр зохион байгууллаа. Зургаан багийн 70 гаран албан хаагчид оролцож Д.Нямдорж ахлагчтай Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн Богдын түшмэдүүд баг Тэргүүн байр, Ш.Төмөрчөдөр ахлагчтай Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газрын Хөгжил баг Дэд байр, Д.Баярбат ахлагчтай Хууль зүйн хэлтэс, Архивын тасаг, Санхүү хяналт, аудитын албаны Дүнжингаравын шонхрууд баг гутгаар байрыг тус тус эзэллээ.
Эх сурвалж: http://tov.gov.mn