Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё гуравдугаар сарын 22-ны өдөр Осака хотноо өндөрлөсөн билээ. Тэгвэл сүмочид өнгөрөгч долоо хоногт (III.29) эртний ариун тахилгат Исэ сүмд зохиогдсон барилдаанд оролцжээ. Шилдэг 16 сүмоч оролцсон тус тэмцээнд комосүби Миёогирюү түрүүлж, Тамаваши Б.Мөнх-Оргил дэд байрт шалгарсан байна. Комосүби Миёогирюү шөвгийн наймд озэки Кисэносато, дөрөвт ёкозүна Хакүхог давжээ.
Исэ сүмд болсон барилдааныг зарим сүмочид гэмтэл, бэртлийн улмаас барилдалгүй өнжсөн байна.
Ч.БОЛОР