Агий амьдралынхаа турш хайсан залуугаа олов уу

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Агий амьдралынхаа турш хайсан залуугаа олов уу

“Исгэлэн” жимсний нэрээр хамтлагаа нэрлэж, хатуу зарчимч төмөр хатагтай гэгддэг н.Ангирмаагийн удирдлага дор уран бүтээлээ туурвиж байсан “Киви” хамтлаг ойрдоо тун нам гүмхэн байна.

Хамтлагтаа дуулах бол хувийн амьдралдаа цэг тавь гэсэн хатуу продюссерийнхээ үгийг зөрчиж хамтлагийн ахлагч Ука хөл хүнд болсон нь саяхан. Нялх үрийнхээ дуунд элгэмсэж, уран бүтээл бодох завгүй хүүгээ асарч буй дуучин бүсгүй төрсний дараа ч гоолиг биеэ хадгалж үлдсэн талаараа цахим хуудастаа бичиж байв.

Тэгвэл, хамтлагийн дуучин Агий саяхнаас тун таагүй хэл аманд ороод байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай янаг амрагийн холбоотой хэмээн түүнийг цахим сайтуудаар бичиж, эрхэм гишүүнтэй хамт гадаад нисч ирээд тэдний машинд суун “Blue Sky” зочид буудлын арын хаалгаар орж одсон зургийг нь мэдээллийн сайтууд нууцаар дарж хэсэгтээ л шуугиан болсон. Энэ талаар эрхэм гишүүн ч, Агий ч ямар нэг мэдээлэл хийгээгүй. Тэгвэл, Агий маань найз залуугийн талаар ямар бодолтой явдгаа нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, “Гэр бүл хэзээ ч зохиож болно. Хүсэл мөрөөдөл, уран бүтээлд бүгдийг зориулахгүй бол цаг хугацаа хүлээхгүй. Би эр хүнийг зорилготой, мөрөөдөлтэй, хүсэлтэй, боловсролтой, ямар ч хүнийг хүндэлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Ирээдүйн хань болох хүнээ мэдээж энэ талаас нь харахыг хичээнэ.

Одоогийн залуус маш ажил хэрэгч, боловсон болсон. Харин зорилгогүй хүмүүсийг харахаар урам хугардаг. Мэдээж хайр дурлалын амтыг мэдрэх цаг хэзээ нэгэн цагт ирнэ. Ямар ч байсан одоогоор бол мэдрэхийг хүсэхгүй байна. Хайртай хүн таарвал намайг бас уран бүтээлийг минь ойлгож, дэмжиж хүлээх болох байх.

Урлагийн хүний ахуй амьдрал, ар гэр хүлээцтэй түшигтэй хүнтэй байх хэрэгтэй. Үүнийг ирээдүйд хань болох хүн маань ойлгоосой гэж мэдээж хүснэ” хэмээн ярьжээ. Тэгэхээр дуучин бүсгүй маань энэхүү шалгуурын залуугаараа эрхэм гишүүнийг сонгосон уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.


 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж