Герман цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Герман цөмийн эрчим хүчнээс татгалзахаар шийдлээ

Өнгөрсөн гуравдугаар сард Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад нүүрлэсэн гамшиг цөмийн эрчим хүчнээс хараат дэлхийн олон орныг түгшээж, зарим орнуудыг цөмийн энергиэс татгалзахад хүргээд байна. Эдгээр орнуудын нэг нь Герман улс юм. Тус улс 2022 он гэхэд цөмийн энергиэс бүрэн татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт шилжихээр шийдсэн тухай тус улсын Канцлер Ангела Меркел тавдугаар сарын 30-нд мэдэгдэв. Ингэснээр Герман улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж буй анхны хамгийн том аж үйлдвэржсэн орон боллоо.

“Герман улс тулгуур бодлогоо эргэн нягталж, өөрчлөлт хийхээр шийдсэн нь бусад улсад үлгэр дуурайл болно гэж найдаж байна” хэмээн хатагтай Меркел мэдэгджээ. Герман улсын цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэрийн дагуу 2011 онд өнгөрсөн гуравдугаар сараас хойш түр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан хуучин долоон реакторыг бүрэн хааж, техникийн саатал гараад байсан наймдахь реакторыг ч мөн хаахаар болсон байна. Харин үлдсэн есөн реакторын үйл ажиллагааг 2022 он гэхэд бүрэн зогсоох ажээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж