Төрсөн ах нь дүүгийнхээ аминд хүрсэн аймшигт хэрэг Төв аймгийн Зуунмод суманд гарчээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр тус сумын тавдугаар хороо “Шинэ хороолол”-д оршин суух 26 настай эрэгтэй Т-гийн амийг 29 настай эрэгтэй Б хөнөөсөн байна. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Төрсөн дүүгээ хөнөөх болсон шалтгаан нь гэр бүлийн маргаанаас болсон байна. Учир нь талийгаач Т төрсөн ах Б-ийнхээ уулздаг, бүр сар гаруйн хугацаанд хамтран амьдарч байсан бүсгүйтэй уулзах болсноос үүдэлтэй гэнэ. Найз бүсгүй Э-г дүүтэйгээ улзаж байгааг мэдсэн Б “Та хоёр ингэж болохгүй. Ийм зүйл гэж юу байх вэ сал” гэж олон удаа сануулсан аж. Тиймээс Т энэхүү харьцаагаа дуусгахаар шийдээд байгаа тухайгаа найзууддаа хэлж байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэдний харьцаа улам гүнзгийр ч асуудал хурцдах болсон байна. Уг нь Э Улаанбаатарт амьдардаг ч ойр ойрхон Төв аймаг орж талийгаач Т-тэй уулзаж байжээ.
Хэрэг гардаг өдөр Б, Э-тэй Улаанбаатараас Төв аймгийн Зуунмод хот руу таксигаар очсон байна. Улмаар талийгаач Т-ийн ирж маргаан өдөөснөөс ийм хэрэг мандсан аж. Талийгаач Т нь Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар хороо “Шинэ хороолол”-д ганцаараа амьдардаг гэрт эрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Т-ийн гар утаснаас найз руу нь “Түргэн дуудаж туслаач, болохоо байлаа” гэсэн мессэж ирсэн аж.
Улмаар найзууд нь гэрт нь очиход талийгаач Т аль хэдийнэ амьсгал хураасан байсан байна. Түүний хоолойг хутгаар зүсч, амийг нь хөнөөсөн байдалтай байсан гэнэ. Мөн Э-ийн зүүн гарыг хэд хэдэн удаа хоолойг нь зүсчихсэн байжээ. Улмаар түргэн тусламжийнхан ирж бүсгүйд тусламж үзүүлсэнээр эмнэлгийн тусламж авч чаджээ. Одоо Э-г ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Э-ийн шарх маш гүн байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа аж.
Тусламжийн мессэж найзууд руу нь явуулсан Э бүсгүй ухаан орж, баруун гараараа хэн аймшигт хэрэг хийснийг бичиж хэлсэн гэнэ. Харин Б нь Төв аймгийн цагдаагийy газарт очиж жигшүүрт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа аж. Хуулийн дагуу онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд цагдаагийн байгууллагад очиж хэргээ хүлээх нь Эрүүгийн хуульд хөнгөрүүлэх нөхцөл байдал хангасан гэж үздэг байна. Гэхдээ ялаас хэдэн жилийг хөнгөрүүлэхийг шүүхээс тогтоох юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn