Юанийн ам.доллартай харьцах ханш чангарчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Юанийн ам.доллартай харьцах ханш чангарчээ

Хятад юанийн ам.доллартай харьцах ханш чангарч, шинэ дээд амжилт тогтоосныг АНУ-ын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Өнгөрсөн даваа гаригийн байдлаар  Хятадын Ардын банкинд нэг ам.доллар 6.4856 юань хүрсэн байна. Хятад, болон бусад хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зохиомлоор унагаж  байна гэж АНУ буруутгаж байгаа юм. Одоогоор Хятад дэлхийн  номер нэг экспортлогч орон болоод байна. АНУ-ын эдийн засагчдын үзэж буйгаар Хятад  экспортынх хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тулд юанийн  ханшийг өсгөхгүй байх бодлого барьж буй ажээ. Хятадын мөнгөн тэмдэгтийн энэ бодлого олон улсын худалдааны түншүүд  хувьд шударга бус гэж үзэж байна.

АНУ Хятадын эрх баригчдаас мөнгөн тэмдэгтийн бодлогоо өөрчилж, юанийн худалдааг чөлөөлөхийг шаардсаар байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж