Бага зэргийн цунами үүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Бага зэргийн цунами үүсчээ

 

Номхон далайн баруун өмнөд хэсгийн Папау-Шинэ Гвиней улсад өнөө өглөө /III.30/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас голомтын бүсийн ойролцоох газруудад бага зэргийн цунами үүсч, оршин суугчдыг айлгажээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл таван минутын турш үргэлжилж, Рабаул хотын эрэг дагуу хагас метр өндөр цунамийн давалгаа үүссэнийг эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн ОХУ-ын хойд хэсгийн нутгуудад газар хөдлөлтийн чичирхийллийн улмаас 0.3 метр орчим давалгаа үүсчээ. Гэхдээ газар хөдлөлт, цунамийн хохирлын мэдээлэл байхгүй байна.

 

Газар хөдлөлтийн голомт Папау-Шинэ Гвинейн зүүн хойд хэсгийн Рабаул хотын ойролцоо 33 км-ийн гүнд болсныг АНУ-ын геологийн судалгааны төвөөс тодруулсан. Үүний дараа Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс Папау-Шинэ Гвиней, Соломоны арлуудын эрэг дагуу газар хөдлөлтийн голомтоос 1000 кмийн дотор хөнөөлт цунами үүсч магадгүйг сэрэмжлүүлж байв. Тус төвөөс мэдээлснээр Папау-Шинэ Гвинейн эргийн зарим газарт 1-3 метер өндөр цунамийн давалгаа үүсч магадгүй байжээ. Press

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж