МЗХ хар жагсаалт гаргана

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

МЗХ хар жагсаалт гаргана

Монголын Залуучуудын холбоо УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг гаргахаар болжээ.

Энэ ажлыг тус холбоо нь салбараараа дамжуулж гарган, ирэх аравдугаар сард зарлан хуралдуулах Үндэсний Залуучуудын зөвлөлийн II хурлынхаа үеэр олон нийтэд зарлах гэнэ. Хэн, хэний нэр багтаж, “сенсаац” тарих бол… Сонгууль дөхөхөөр юм юм л болох нь дээ.

Саяхан нийтлэлч Баабар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай 10 гишүүн УИХ-д байгаа тухай ярьж, түүнийг нь “жиргээчид” шүүрч аван, нэр бүхий 10 гишүүнийг зарласан. Түүнээс санаа авсан уу, хэн нэгнийх нь лобби хүчтэй нөлөөлсөн үү. УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийг баталлаа ч иргэд, сонгогчдын санаанд хүрэх хүмүүсийг намууд гаргаж ирж, нэр дэвшүүлж чадахгүй гэж үзэв үү, бүү мэд.

Монголын Залуучуудын холбооны хар жагсаалт хэн нэгний лоббид автчихгүй болчиг ард түмэн ч голоор нь хэлээд өгөх байх шүү.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж