Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигон” чуулгынхан “Боржигон сэцэн” түүхэн дуулалт жүжиг бүтээж, өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Уг бүтээлийг ирэх сарын 4-нд УДЭТ-ын тайзнаа нийслэлчүүддээ толилуулах аж. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашнямын хөгжим, төрийн шагналт зохиолч Д.Төрбатын цомнолоор бүтээсэн “Боржигон сэцэн” дуулалт жүжгийг УДЭТ-ын найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулжээ. Халх Ойрдын дайны тухай өгүүлэх эл жүжгийн гол дүрд тус театрын дуучин Ш.Энхбаяр, Э.Мягмарсүрэн, С.Амарзаяа, Ц.Оюунсайхан, Г.Алтангэрэл, Б.Мөнхжаргал нар тогложээ.
А.Болд