Эйр Тикет компани 1999 утсаар захиалгаа хүлээн авдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Эйр Тикет компани 1999 утсаар захиалгаа хүлээн авдаг боллоо

Эйр Тикет компани үйлчилгээгээ
хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ илүү ойртуулах, хялбар болгох үүднээс тийзний
захиалга хүлээн авах утасны шинэ шугамыг ашиглалтад оруулж, 1999
дугаарын утсаар захиалгаа авдаг боллоо. 1999 дугаар нь
тусгай дугаар боловч суурин утас болон Үүрэн холбооны бүх операторуудын
гар утаснаас энгийн утасны тарифаар холбогддог онцлогтой юм. Тиймээс та
бүхэн бусад мэдээллийн лавлах дугаарууд шиг илүү төлбөр гарна гэж санаа
зовох зүйлгүйгээр 1999 утсаар захиалгаа өгөөрэй.

Захиалга
хүлээн авах утсаа сольж байгаагаагаас шалтгаалан хэрэглэгч,
үйлчлүүлэгчиддээ хүндрэл учруулахгүй байхад бид онцгой анхаарч байгаа
бөгөөд 2009 оныг дуустал захиалга хүлээн авах хуучин утас болох 320405
утсаа давхар ашиглах юм. Харин 2010 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн
бүх захиалгыг 1999 утсаараа хүлээн авч байх
болно. Манай шинэ утасны дугаар таны үйлчилгээ авах үйл явцыг хөнгөвчилж
чадна гэдэгт бид итгэлтэй байна.
www.airticket.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж