FIFA-гийн хөрөнгө оруулагчид санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

FIFA-гийн хөрөнгө оруулагчид санаа зовж байна

Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны хөрөнгө оруулагчид холбооны удирдлагуудын хээл хахуультай холбоотой хэрэг дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том удирдах байгууллагйн нэрхүндийг унагааж байна гэж үзжээ. “Coca-Cola”,”Adidas” хамтран дээрх мэдэгдлийг гаргасан бол Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны одоогийн тэргүүн Сепп Блаттер холбоо ямар ч хямралд ороогүй гэж мэдэгдсэн байна. Харин “Visa” болон Эмиратын хөрөнгө оруулагчид одоогийн нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа ажээ. Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг Мохаммед Бин Хамман Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны тэргүүнээс нэрээ татаж авсан ч Сепп Блаттер дахин сонгуульд өрсөлдөнө гэж ажиглагчид үзэж буй юм. Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны Ёс зүйн хороо Мохаммед Бин Хамман  Карибын хөлбөмбөгийн холбооны гишүүдэд хахууль өгөх гэсэн хэргийн улмаас ирэх сарын 1-нд болох сонгуулийг хойшлуулсан юм. Мохаммед Бин Хамманыг мөн 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт зохион байгуулах эрх авахын тулд хахууль өгсөн хэрэгт буруутгаад байна.   

2014 онд Бразильд болох Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны Дэлхийн цомын төлөөх тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч “Adidas” групп  (FIFA)-тай хамтарсан олон жилийн, амжилттай хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж