79 настай загвар өмсөгч

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

79 настай загвар өмсөгч

Хятадын Бээжин хотноо болж буй “Хятадын загварын долоо хоног”-т оролцон, тайзнаа алхсан 79 настай загвар өмсөгч эрэгтэй Wang Deshun дэлхийг шуугиулж байна.

Хятадын загвар зохион бүтээгч Sheguang Hu ахмад настай загвар өмсөгчийг өөрийн голлох загвар өмсөгчөөр сонгосон нь нүдээ олсон сонголт болжээ. Загвар өмсөгч өвөөгийн эрүүл чийрэг биеийг гайхан шуугисан хүмүүс түүний зургуудыг олон нийтийн сүлжээ сайтуудаар шейрлэн, хэдэн мянган like дарж, хуваалцаж байна.

Үүний ачаар Хятадын уламжлалт хувцасны хэв шинжийг агуулсан Sheguang Hu-гийн загварууд ч олны анхаарлын төвд орж, хүмүүсийн сонирхлыг татаж эхэлжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж