Нөөцийн махны үнэ тодорхой боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнэ тодорхой боллоо

Энэ жил улсын хэмжээнд 14 мянга 500 тонн мах нөөцлөөд байгаа. Цагаан сарын дараахан гаргахаар төлөвлөсөн нөөцийн махыг өнөөдрөөс дэлгүүрүүдээр зарж эхэлнэ хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Өнөөдөрөөс худалдаанд гаргаж амжихгүй л болов уу. Ямартай ч энэ долоо хоногтоо багтаан худалдаалж эхэлнэ” гэсэн хариултыг өгч байна.

Нөөцийн махыг  Улаанбаатар хотын есөн дүүргийн 1000 гаруй цэгээр худалдаалах юм байна. Хонины мах кг-ийг нь 5750, үхрийнх, 5950  ямааныхыг 4900 төгрөгөөр худалдаалах бөгөөд  нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн асуудал байхгүй, нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэсэн гэдгийг Монголын махны холбооны дэд захирал М.Төмөрбаатар хэлж байв.  Үүнээс гадна Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг тонн мах нөөцөнд бэлдсэн байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж