Хятадад баттерейн үйлдвэрийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Хятадад баттерейн үйлдвэрийг хаалаа

Хятадад  баттерейн үйлдвэрүүдийг хаалаа. Баттерей үйлдвэрлэлийн гол түүхий эд хар тугалга, кадмийд хордсон хүний тоо энэ жил 100 хол давж, үйлдвэрийн ажилчдын дунд айдас түгшүүр бий болсноос  хэдэн зуун үйлдвэр үүдээ бариад байна.  Дахин цэнэглэдэг тугалган зайг хүүхдийн дугуй, автомашин, болон зарим төрлийн гар утсанд хэрэглэдэг. Хятадын үйлдвэрлэл хөгжсөн мужийн засаг захиргаа үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд учруулах хор хохиролыг бууруулахын тулд баттерейн үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргасан байна.  Тус улсад цахилгаан моторт дугуй, болон автомашины үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тугалган баттерейн эрэлт хэрэгцээг өсгөсөн юм. Хятадын “Zhejiang” мужийн “Deqing” хотод  энэ оны эхээр 53 хүн тугалганд гүн хордсон хэрэг гарсан бөгөөд 332 иргэдийн цусан дахь тугалганы хэмжээ хэвийн хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж