Хонь: Хувийн харилцаанд сонголттой нүүр тулгарна. Ажлын уулзалт хэлэлцээндээ сайтар бэлтгэж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Итгэлээ алдах, урам хугарах магадлалтай. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хэт хөөрөлд автахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур зочин хүлээж авч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Эрүүл мэндийн байдал сайнгүй байна.
Үхэр: Зөв цагт зөв газар байснаар та сайхан боломжоос зуурч чадна. Ажлын бүтээмж дээшилж, эрч хүч нэмэгдэнэ. Хайр дурлалын харилцаа бүтэлгүйтэх магадлалтай. Бизнесийн салбарт таныг азын од ивээхгүй учир эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр таны санхүүгийн байдал сайжирна. Эрүүл мэнд сайн байна. Гэхдээ гэнэтийн осол, гэмтлээс сэрэмжлэхийг од эрхэс зөвлөж байна.
Ихэр: Ажил, бизнест өөртөө итгэлтэй зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Харин хувийн амьдралдаа харилцаагаа цэгцлэх шаардлагатай. Дайснууддаа сул талаа атгуулж, барьцаанд орохоос сэрэмжлээрэй. Тэд таны алдаа гаргахыг амдаж, сөхрүүлэхийг хүсч байна. Тэдэнд битгий боломж олго. Долоо хоногийн дундуур сэтгэл зовоосон асуудал үүсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, дотор эрхтэний шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Мэлхий: Гэр бүл, найз нөхдийн харилцаанд таатай. Та ямар ч сонголт хийсэн бай амьдралд чинь чухал нөлөө үзүүлэхгүй. Мөнгө санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд овсгоо гаргах шаардлагатай. Ажлынхаа хажуугаар мөнгө олох боломжуудыг эрж хайгаарай. Сэтгэл санаа амар амгалан байх хэдий ч хөнгөн гунигт автах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр зугаацаж, наргихад гэмгүй.
Арслан: Шаргуу хөдөлмөрлөх долоо хоног. Эхний өдрүүдэд сэтгэл санаа, ажлын бүтээмж ямар байхаас өнгөрсөн хоногуудын үр дүн шалтгаална. Тиймээс шинэ долоо хоногоо эрч хүчтэйгээр эхлүүлээрэй. Зав чөлөө багатайгаас гэртээ цаг гаргаж чадахгүй. Гэсэн ч гэр бүлийн асуудалд зайлшгүй оролцох шаардлага тулгарна. Стресс, ядаргаанд орох магадлалтай. Хайр дурлалын харилцаанд ахиц гарна. Санхүүгийн байдал хэвийн байна.
Охин: Шинийг нээх, аялах хүсэл төрнө. Боловсрол мэдлэгээ зузаатгахад таатай. Ганц бие охиныхон мөрөөдлийн залуугаа олно. Гэвч харилцаа тогтооход амаргүй байна. Ашигтай ажиллаж, орлого нэмэгдсэнээр ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг нээнэ. Долоо хоногийн дундуур харилцаандаа анхаарч, хэн нэгнийг гомдоож, шархлуулахаас сэрэмжлээрэй. Эрүүл мэндийн байдал сайн байна.
Жинлүүр: Үргэлж “би” гэдгээ больж “бид”–д анхаарч сурах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотныхондоо туслах боломжийг бүү алд. Хэн нэгэнд таны урмын үг, дэмжлэг туслалцаа хэрэг болж магадгүй. Ажилдаа сэтгэлээ зориулж, дурлах хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Ганц бие жинлүүрийнхэн хайр дурлалд умбана. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан биеийн өвчин шаналал нэмэгдэх хандлагатай. Сайн унтаж амарч, ядрахаас сэрэмжлээрэй.
Хилэнц: Долоо хоногийн эхээр мөнгөний эрэлд гарна. Ажлын чиг үүрэг өөрчлөгдөж магадгүй. Энэ нь таньд ахиж, дэвших боломж олгоно. Бизнес эрхлэгчид шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтооход анхаарах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур бизнесийн гэрээ байгуулбал амжилттай болно. Санхүүгийн байдал сайжирна. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.
Нум: Хайр дурлал, хосын харилцаанд таатай. Эрч хүчтэй золбоолог байдал таныг бусдын анхаарлын төвд оруулна. Ажлын байранд бага зэргийн үл ойлголцол үүсч, стресст орж магадгүй. Санхүүгийн эерэг өөрчлөлч гарна. Гэр бүлдээ хүлээх хариуцлага нэмэгдэж, тэр хэрээрээ хүндлэл хүлээнэ. Хувийн амьдралтай холбоотой чухал шийдвэр гаргахаар бол долоо хоногийн сүүлч хүртэл бодож үзэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайжирна.
Матар: Карьер хөөгчдөд боломж гарч ирнэ. Хичээл зүтгэлийн чинь үр дүн амьдралд чинь шууд мэдэгдэнэ. Энэ долоо хоногийн турш эрх чөлөөгүй болсон мэт сэтгэгдэл төрж магадгүй. Гэвч бодит байдал дээр та тийм ч хязгаарлагдмал нөхцөлд байгаагүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Бодож, төлөвлөх ажил ихтэйгээр тархиа улайстал ажлуулах хэрэг гарах бололтой. Өдрийн цагаар хэсэг унтаж амрах нь эрүүл мэндэд тань тустай. Санхүүгийн байдалд эргэлт гарна.
Хумх: Олон зүйл өөрчлөгдөж, төсөөлж ч байгаагүй ертөнцийг нээнэ. Өөрчлөлтийг эерэгээр мэдрэхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд маш том ахиц гарна. Бусдад өөрийгөө хэт нээх хэрэггүй. Энэ долоо хоногт ажлын ачаалал ихтэйгээс бага зэргийн ядаргаанд орж магадгүй. Мөнгө, санхүүгийн бага зэргийн хүндрэл учирна. Гэхдээ үүнд стресстэх хэрэггүй.
Загас: Ямар ч нөхцөл үзэл бодолдоо үнэнч үлдэхийг зөвлөж байна. Шийдвэр гаргахдаа сөрөг үр дүнг сайтар тунгаах хэрэгтэй. Түргэн зангаар залруулашгүй алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Орлогоо нэмэгдүүлэхийг хүссэн ч ажил, бизнес бүтэмж муутай байна. Долоо хоногийн дундуур баяр хөөр дүүрэн байна. Эрүүл мэндийн байдал онцгой сайн байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин