Хятад хүнсний аюулгүй байдлыг чангатгана

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Хятад хүнсний аюулгүй байдлыг чангатгана

Хятадад хүнсний бүтээгдэхүүнд иргэд хордсон хэрэг удаа дараалан гарснаас иргэд хүнсний бүтээгдэхүүний баталгаатай, аюулгүй байдалд эргэлзэх болсон ажээ.  Хятадын дээд шүүх хүний эрүүл мэндэд хохирол учруулах хүнсний бүтээгдэхүүн худалдаалах хэрэгт холбогдсон этгээдэд цаазаар авах хүртэл ял оноох шийдвэр гаргасан байна. Харин хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хорих ял оноон хатуу ял шийтгэл оноох болж буй ажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүнд иргэд хордсон тохиолдолд буруутай этгээдийг цаазаар авах ял оноож, амь насанд халгүй ч эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд  өндөр торгууль ноогдуулж удаан хугацаагаар шоронд хорих юм байна. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн, хахууль авсан албан тушаалтан ч мөн хатуу ял шийтгэлээс мултрахгүй гэнэ. "Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, сайжруулах арга хэмжээ авч байгаа боловч иргэдийн эрүүл мэндэд хор хорирол учруулсан хэрэг тасрахгүй байгаа нь ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнээс хордох вий гэсэн таагүй хандлага бий болгож байна” гэж Хятад дээд шүүхийн шүүгч Wang Shengjun ярьжээ. Хятадад  меламинтай сүүнээс хүүхэд хордсон, химийн бордоог хэтрүүлснээс тарвас дэлбэрсэн зэрэг олон хүний эрүүл мэнд хохирсон хэргүүд удаа дараалан гарсан нь хэрэглэгчдийн дунд айдас төрүүлж, эрх баригчдыг хуулиа чангатгахад хүргэсэн байна. Хятадын дээд шүүх өнгөрсөн жилийн есдүгээр сараас энэ жилийн дөрөвдүгээр сар хүртэл хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн 106 хэргийг шүүсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж