Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Халх голынсав газраар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар сэрүүсч 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 9-14 градус, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгороор 0-5 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 1-6 дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй . Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж