Тэрбээр ирэх сарын 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад гоцлох юм. Энэхүү тоглолтоор “Night Of Ballet” фестиваль эхлэх аж. “Хун нуур” балетийн Зигфрид ханхүүд Гавьяат жүжигчин, гоцлол бүжигчин Д.Алтанхуяг, Одетта буюу цагаан хунд Япон улсын төв театрын гоцлол бүжигчин Миса Куранага, Оделль буюу хар хунд АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Уитнье Женьсон, Ротбар хар санаат шидтэнд АНУ-ын “АВТ” театрын гоцлол бүжигчин, АНУ-ын “Хюстон Балет” театрын хүндэт жүжигчин, Колумбын иргэн Карлос Молино, Ханхүүгийн найзын дүрд “Cincinnati” балетийн гоцлол бүжигчин, Кубын иргэн Родриго Алмаре, Ордны алиа салбадайн дүрд АНУ, Вашингтон DC балетийн гоцлол бүжигчин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын иргэн Андиле Длову, Зигфридын найзын дүрийг АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Японы иргэн Рэе Ичикава нар тус тус бүтээх аж.
Харин “Night Of Ballet” фествалийн хоёр дахь хэсэг болох гала тоглолт ирэх сарын 24-25-ны өдөр ДБЭТ-т болох юм. Гала тоглолтод 10 гаруй орны шилдгүүд оролцож, балетийн урлагтай дуртай үзэгчдийг баярлуулах юм. Фестивалийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтжин” ХХК, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, ДБЭТ, “Төгөлдөр” сан, “Таван богд” ХХК зэрэг байгууллагууд оролцож байна.