
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Мексикийн Ибероамерикийн их сургуулийн 3000 оюутантай уулзалт хийж, саад бэрхшээлийг даван туулахыг уриалав. Тэргүүн хатагтай Мексик улсад 2 өдрийн айлчлал анх удаа бие даан хийж байгаа бөгөөд ямар оронд анхны айлчлал хийх талаар сонголт хийхдээ Мексик орон байх болно гэдэгт огт эргэлзээгүй юм. Тэрээр энэ уулзатанд ирэхдээ “Por supuesto” /Тиймээ/ хэмээн испани хэлээр уулга алджээ. Оюутнуудын өмнө тулгардаг элдэв саад бэрхшээлийг даван туулж, бүх нийтийн тусын тулд шинэ шинэ нээлт хийж, сайн сайхныг бүтээхийг энэ үеэрээ уриалжээ. Түүний нөхөр Барак Обама болон тэргүүн хатагтай нар өөрсдөө эгэл жирийн гэр бүлд өсөн хүмүүжсэн тухай дурсан ярьсан байна.
Мөн Тэргүүн хатагтай Мексикийн ерөнхийлөгчийн гэргийтэй уулзалт хийсний дараа түүнтэй хамт Антропологийн Үндэсний Музейд зочлов.. Дараа нь Мехико хотын нэгэн дүүргийн сургуульд зочилж, бяцхан хүүхдүүдтэй хамт бүжиглэж, үсрэн харайж цагийг зугаатай өнгөрөөжээ.
/ Мексик улс 107 сая хүн амтай бөгөөд 48 сая нь ядуу амьдралтай юм. /
AP. 2010.04.14