Аманда Ноксыг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Аманда Ноксыг цагаатгажээ

 Аманда Нокс

 

Британи оюутан Мередит Кершерийн аллагад буруутгагдсан Аманда Нокс, түүний хуучин найз залуу Рафаэл Солисито нарыг Италийн дээд шүүх цагаатгажээ. Ийнхүү олон жил үргэлжилсэн дуулиант энэ хэрэг нэг мөр эцэслэгджээ. Аманда Нокс, Рафаэл Солисито нар аллагад буруутгагдан дөрвөн жил шоронд хорих ял эдэлсний дараа 2011 онд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож сулласан аж. Гэвч өнгөрсөн жил прокурорууд энэ хэргийг дахин сөхсөн байна. Хосууд Британи оюутны үхэлд буруугүй гэдгээ үргэлж хэлсээр ирсэн юм. Харин Британи оюутан Мередит Кершерийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур үлджээ.

 

хохирогч Британи оюутан Мередит Кершер

 

Британи оюутан 21 настай Мередит Кершер 2007 онд Аманда Нокстой хамт амьдарч байсан Италийн Перужа дахь дотуур байранд бусдад хутгалуулж нас барсан аж. Түүний цогцосыг хөнжлөөр нь хучсан байсан бөгөөд өрөө нь дотроосоо түгжээтэй байжээ. Мередит Кершерийн аллагын гурав дахь буруутан Руди Германн гэгч шүүхээс 16 жил шоронд хорих ял сонссон юм.

 

Хэргийн гурав дахь буруутан Руди Германн

 

 Аманда Ноксын хуучин найз залуу Рафаэл Солисито

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж