Дорноговь аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр гуравдугаар сарын 16, 23-ны өдрүүдэд улсын хилээс 20 км-т хууль бусаар алт олборлож байсан иргэдийг хилийн цэргийнхэн саатуулжээ.
Тэдгээр иргэд нь Сэлэнгэ, Өмнөговь аймгийн харьяат иргэд байжээ. Дээрх иргэдийг нарийвчлан шалгаж, холбогдох байгууллагад нь шилжүүлээд байна. Мөн Өмнөговь аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 21-ний өдөр улсын хилээс 38 км-т хууль бусаар алт олборлох зорилготой явсан Баянхонгор, Сэлэнгэ аймгийн харьяат найман иргэнийг хилчид илрүүлэн саатуулан шалгаж байна.
Д.ЦЭЦ