Дархан цаазтай газар зургийн аппарат байрлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Дархан цаазтай газар зургийн аппарат байрлууллаа

УНАСУТХГ-уудын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Цагаан шувуутын дархан цаазтай газар автомат гэрэл зургийн зургаан ширхэг Bushnel, Reconyx фирмийн аппарат байрлуулж байна.

Цагаан шувуутын ДЦГ-т энэ аппаратыг энэ сарын 20-ноос ирэх сарын 5-ныг хүртэл байрлуулах юм. Ингэхдээ генетикийн шинжилгээнд зориулж ирвэсийн шинэ баасны дээж цуглуулах, жижиг хөхтөн амьтдын зүйлийн бүрдлийг тодорхойлох зорилгоор 50 ширхэг амьд баригчийг уулын босоо бүслүүр хамруулан байрлуулах аж. Энэ ажилд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Б.Мөнхцог,   Фулбрайтын тэтгэлэгт Эллэн Чэн, хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Буянцог, ХААИС–ийн оюутан Б.Төгсөө, байгаль хамгаалагч О.Цэрэнжав нар оролцон ажиллаж байна.

ОХУ, Монгол Улсын хил дамнасан Увс нуурын ай савын дархан цаазат газруудын хамтарсан менежмент төлөвлөгөөнд тусгагдсан хил дамнасан ховор амьтдын судалгаа, хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хийж байгаа гэрээт ажлын нэг хэсэг нь энэ юм гэж Увс нуурын ай савын УТХГ-уудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Буянцог мэдээлжээ.

А.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж