Багийн иргэдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Багийн иргэдтэй уулзалт хийлээ

Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Зуунмод сумын ЗДТГ хамтран өнгөрсөн долоо хоногт бүх багуудынхаа иргэдтэй уулзалт, ярилцлага хийлээ. Энэ уулзалт ярилцлагыг удахгүй Ардын хувьсгалын 90 жилийн ой, 2013 онд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт ойнуудыг угтаж Зуунмод хотоо хэрхэн тохижуулах, хөгжүүлэх талаар аймгийнхаа иргэдийн санал хүсэлтийн авах үүднээс энэ уулзалтыг хийсэн юм. Иргэдтэй хийсэн уулзалтаар иргэдээс гол төлөв газрын асуудлаар, халамжийн тэтгэвэр тэтгэмжийн талаар, хүний хөгжил сангаас олгох нэг сая 500 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар, 100 мянган орон сууц хөтөлбөрийн талаар асууж тодруулан холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авч байлаа. Мөн иргэд Зуунмод хот болон аймаг, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар ч өөрсдийн саналыг хэлж байсан юм. Аймаг сумын удирдлагуудаас сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд иргэдээс өөрсдийн амьдардаг хашаа байшингаа янзалж будан хаягжуулах, хогоо тусгай цэгт хаях хэрэгтэй гэдгийг онцлон  хэлж байлаа.  

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж