VIII Богд Жавзандамба дэлгэцэнд мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

VIII Богд Жавзандамба дэлгэцэнд мөнхөрнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.

Ойг угтаж Монголын үндэсний кино урлагийн академи VIII Богд Жавзандамба хутагтын амьдралын тухай уран сайхны кино бүтээхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Богд хаан” уран сайхны киноны зураг авалт ирэх сард Өмнөговь аймагт эхлэх юм байна. Түүнчлэн киноны зураг авалтаас сэдэвлэн баримтат кино ч хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мөн түүхэн сэдэвт уран сайхны киноны талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэхээс гадна ном болгон уншигчдын гарт хүргэх ажээ.

А.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж