Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Тендерийн урилга

Гүйцэтгэх ажил: АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх

Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)
  • Нийлүүлэх хугацаа, баталгаат хугацаа
  • Засвар, үйлчилгээний нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Бусад холбогдох мэдээлэл

Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12 хаягт байрлах Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”-нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас:99091260, утас:331133, дотуур утас:1490, имэйл:tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж