Энэтхэгийн эдийн засгийн өсөлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн эдийн засгийн өсөлт буурчээ

Энэтхэгийн эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар эдийн засагчдын урьдчилан таамаглаж байсан хэмжээнээс бууурсан үзүүлэлт гарчээ.

Тус улсын эдийн засгийн эхний улирлын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн боловч эдийн засагчид үүнээс илүү өсөлтийг хүлээж байсан юм.

Энэтхэг эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг боловч  бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт нь том дарамт учруулж байгаа гэнэ. Эдийн засагчдын үзэж буйгаар түүхий эдийн үнийн хөөрөгдөл болон эдийн засгаа өсгөхийн тулд явуулж бодлого ийм  үр дүн гарахад нөлөөлсөн ажээ.  Энэтхэгийн Төв банк  зээлийн хүүгээ сүүлийн 15 сарын дотор есөн удаа нэмсэн юм.  Хамгийн сүүлд энэ сарын 3-нд зээлийн хүүгийн  жишиг үнийг  7.25 хувьд хүргэсэн байна. "Инфляцийн хэмжээ маш тогтворгүй байгаа энэ үед эрх баригчид зээлийн хүүгийн хэмжээг өсгөх бодлого барьж байна” гэж “Economist Corporate Network”-ийн эдийн засагч Жастин Вүүд ярьжээ. Гэсэн хэдий  ч дэлхийн эдийн засгийн хямралын дараа  тус улсын эдийн засгийн өсөлт  8 хувьтай байгаа нь гайхалтай үзүүлэлт гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж