“Үндэсний шуудан” сонины нэгдүгээр сарын 22-ны №014/2199/ дугаарт “Яаж чадаж байна аа” хөмсгөн дор “Ерөнхийлөгчөөс илүү цалинтай дэд сайд” нэртэй материал хэвлэгдсэн билээ. Дээрх материалыг нийтлэхдээ эх сурвалжаа нягтлаагүйгээс Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын нэр хүндэд халджээ.
Нийтлэлд дурдсанчлан Автотээврийн үндэсний төвийн 66-99 УБҮ дугаартай Land Criuser-200 машин нь эрүүл мэнд спортын яамны харъяалалд байдаггүй ажээ. Мөн Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын цалин найман сая төгрөг биш болохыг албаны эх сурвалж, баримт бичгүүд нотолж байна. Тиймээс дээрх материалыг эх сурвалжийг нягтлаагүй нийтэлсэндээ Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатараас хүлцэл өчье хэмээн Үндэсний шуудан сонин сониныхоо тэргүүн нүүрэнд нийтэлжээ.