“Робокон-2011” энэ сарын 16, 17-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Робокон-2011” энэ сарын 16, 17-нд болно

Ази номхон далайн бүсийн гишүүн орнуудын дунд оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Робокон” тэмцээнийг жил бүрийн намар зохиодог уламжлалтай. Монголд 2002 оноос зохион байгуулж эхэлсэн тус тэмцээн ирэх сарын 16,17-нд “Бөхийн өргөө”-нд болж, үндэсний ялагчаа тодруулах гэж байна.

БСШУ-ны сайдын ивээл дор болж буй “Робокон-2011” тэмцээнд 11 сургуулийн 16 баг өрсөлдөнө. Хөдөө орон нутгаас Дархан-Уул аймгийн техникийн их сургууль, Орхон аймгийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн баг оролцох юм. Азийн 19 орон үндэсний ялагчаа тодруулж, Тайландад болох олон улсын тэмцээнд өрсөлдүүлнэ. Өнгөрсөн жил МУИС-ийн МТС-ийн “Юнител” баг шалгарч Каир хотод болсон олон улсын тэмцээнд оролцон “Toyota Awards” шагнал хүртэж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж