
БСШУ-ны сайдын ивээл дор болж буй “Робокон-2011” тэмцээнд 11 сургуулийн 16 баг өрсөлдөнө. Хөдөө орон нутгаас Дархан-Уул аймгийн техникийн их сургууль, Орхон аймгийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн баг оролцох юм. Азийн 19 орон үндэсний ялагчаа тодруулж, Тайландад болох олон улсын тэмцээнд өрсөлдүүлнэ. Өнгөрсөн жил МУИС-ийн МТС-ийн “Юнител” баг шалгарч Каир хотод болсон олон улсын тэмцээнд оролцон “Toyota Awards” шагнал хүртэж байсан юм.