Сэрэмжлүүлэг: Үзэгдэх орчин муу байна

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Үзэгдэх орчин муу байна

-Жолооч нарыг хувийн бэлтгэлээ сайтар хангаж, замд гарахыг анхааруулж байна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүрээр энэ жилийн анхны бороо орсон ч одоогийн байдлаар цас бударч байна. Нийслэлийн ойр зрчимд битүү цас орсноос үзэгдэх орчин муудаж,  замын хөдөлгөөнд оролцоход бэрхшээлтэй байгаа тул жолооч нарыг анхаарал, болгоомжтой явахыг анхааруулж байна.

Орон нутгийн замд гараад, эргэж нийслэл рүү буцаж яваа нэгэн жолооч манай сайтад хандаж, "Хотоос гарах замууд хальтиргаа их, шуургатай байгаа тул орчны харагдах байдал сул байна. Тиймээс замд гарах гэж яарах хэрэггүй байна" гэсэн анхааруулгыг дамжууллаа.

Энэ мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас замын нөхцөл байдлын талаар тодруулахад, "Хэдийгээр цас орж байгаа ч зургаан хэмийн дулаан байгаа тул нөхцөл байдал харьцангуй гайгүй байна.  Одоогоор байдал хүндэрч, машин саатсан тухай дуудлага ирээгүй байна. Гэхдээ шавхай шалбааг ихтэй, нойтон цас орж байгаа тул жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох нь зүйн хэрэг. Хөдөө орон нутгийг зорих гэж байгаа хүмүүс хувийн бэлтгэл, машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцох, оройдоо халтиргаа гулгаа үүсэх магадлалтай учир өвлийн дугуйтайгаа зорчихыг анхааруулж байна" гэлээ.


Т.ДАРХАН  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж