НАМЗХ-ны залуучууд өчигдөр 3 P хэлэлцүүлгийн дүгнэлтээ нэвтрүүлэг болгон цацав. Энэ нь залуучуудад тулгамдаж буй гол асуудлыг хөндөж, түр орон сууц, залуучуудын хөдөлмөрийн бирж, гадаадад суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүлжээ. Хамгийн гол нь Монголын нийт 70 хувийг бүрдүүлж буй залуучуудын асуудлыг нэгдсэн бодлогоор анхаарсан Залуучуудын агентлаг байхгүй байгаа нь эдгээр асуудлуудыг ярьдаг ч шийдэгдэхгүй байгаа гол бэрхшээл гэж үзсэн байна.
НАМЗХ-ны залуус энэ талаар залуучуудын байр суурийг илэрхийлж, Засгийн газарт хандах ёстой гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн facebook хэлэлцүүлэг эхлүүлж байгаа юм байна.
Нэвтрүүлгийг үзэх болон энэ талаар саналаа солилцохыг хүсвэл http://www.facebook.com/oyunerdene.luvsannamsrai хаягаар холбогдох боломжтой юм байна.