Хүмүүс жолоо барьж явахдаа юу хийдэг вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хүмүүс жолоо барьж явахдаа юу хийдэг вэ ?

Жолооны ард замаа харж л явахаас өөр юу хийх вэ дээ гэж та бодож байна уу? Гэхдээ доорх жишээнүүдийг уншвал та өөртөө итгэхгүй дээ.

Хувцсаа сольж болно. Энэ бол хамгийн түгээмэл зүйл гэнэ. Хэдийгээр машин дотор хувцсаа сольж өмсөх  амаргүй ч зарим хүмүүсийн  зуршил болсон байдаг аж.

Хүүхдийнхээ живхийг солино. Хувцсаа сольж болж байгаа хойно энэ ч аргагүй тохиолдол болох байх. Ямар хүүхдээ машин дотроо тосолтой биш. Ихэнхдээ хол замд яваа ээжүүдэд ийм үүрэг ногддог аж.

Төгөлдөр хуур тоглож болно. Би хөдөөгийн замд явж байхдаа нэг удаа өвдөг дээрээ төгөлдөр хуур тавиад баруун гараараа товшиж байгаа нэг жолоочыг харсан юм.

Юм нэхэж оёж болно. Жолооны ард юм оёж, нэхэж байгаа хүмүүстэй бишгүй л тааралддаг. Гэхдээ хоёр гараараа шүү дээ.

Нохой жолоо барьдаг гэвэл та итгэх үү ? Нэг удаа миний хажуугаар цагт 70 милийн хурдтай давхиж явсан машины жолооны ард нохой хоёр хөл дээрээ зогсоод урд хоёр хөлөө жолоон дээр тавьсан явахыг харсан юм. Залуу эмэгтэй нохойгоо эрхлүүлж байсан нь тэр ажээ.

Шөл ууж болдог. Нэг удаа бас л тохойгоор жолоогоо чиглүүлэн хоёр  гартаа том аягатай хоол барьсан яваа бүсгүйтэй тааралдаж байлаа. Асгалгүйгээр яаж барь байсныг нь үнэхээр мэдээгүй.

Нүүрээ будаж болно. Надтай байнга тохиолддог зүйл бол жолооны ард нүүрээ будаж буй эмэгтэйчүүд. Цагт 65-70 милийн хурдтай яваа хэрнээ шүү дээ. Тэд үүндээ маш сурамгай байгаа харагддаг. Тэд энэ үедээ хурд сааруулагчыг анзааралгүй өнгөрч, цагаан зураасаас хэтэрч зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрмийг байнга зөрчдөг юм. Тэдэнд анхааруулж сигналдах нь миний үүрэг болоод байна.

Ном уншиж болно. Ийм зүйл бишгүй л тохиолддог. Цаг  хэмнэнэ ээ гэж.

Эмэгтэйчүүдээс ямагт этгээд сонин араншин гарч байдагтай олон хүн санал нийлэх байх. Хөлөө жолоон дээр тавиад аясаар нь явж буй бүсгүйтэй таарч байсан хүн үүнийг гэрчилнэ. Гэнэт тоормослох хэрэг гарвал тэд хөлөө хэр хурдан буулгах бол гэж би заримдаа гайхдаг шүү.

Нэгэн зэрэг гурван үйлдэл.
Бас нэг удаа би өвөр дээрээ аягатай кофегоо тавьсан нэгэн эр Laptop-оо дэлгэн жолооны ард сууж яваатай таарсан юм.  Эргэлттэй газар ч тэр замаасаа хазайсангүй. Би ч сигналаа хангинуулаад өнгөрсөн.

Нэг гартаа тамхи, аяга кофетой хэрнээ нөгөө гартаа гар утсаа бариастай тохойгоороо жолоогоо залж буй эмэгтэй тантай таарч байсан гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Боломжгүй зүйл гэж байдаггүй ч үүнийг турших гэсний хэрэггүй л болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж