“Марко Поло” уран сайхны киноны Монгол дахь танилцуулгыг өчигдөр албан ёсоор хийлээ. Тус киноны дараагийн ангийн зураг авалт ирэх зургадугаар сард нээлтээ хийх бөгөөд энэ удаад монголоос 3-4 жүжигчин сонгон шалгаруулж авахаар болсон байна. Шалгаруулалтын эхний шат саяхан болсон ч дүн нь хараахан гараагүй байгаа ажээ. Мөн тус кинонд олны хэсэгт тоглуулахаар Монголын 50 жүжигчинн сонгон шалгаруулах тухай дуулгалаа. Дашрамд дуулгахад, өчигдөр болсон “Марко Поло” киноны нээлт, танилцуулга нь ганцхан удаа зохион байгуулах арга хэмжээ бөгөөд уг кино Монголын кино театруудаар дахин гарах боломжгүй юм байна.
Марко Поло” киноны нээлтийн ивээн тэтгэгчээр хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” ХХК ажиллажээ.
"Марко Поло" Монгол дахь танилцуулгын нээлтийн үеийн гэрэл зургийг сонирхуулж байна.
Т.ДАРХАН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ