“Цогт тайж ” киног сэргээн засварлаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Цогт тайж ” киног сэргээн засварлаж эхэлжээ

Монголын түүхийн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг  францын талд хүлээлгэн өгсөн билээ.

“Цогт тайж” уран сайхны кино нь негатив, контратив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр  Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй.

Харин хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хуулбар буюу контратив хальсыг өгч явуулсан байна.

“Цогт тайж” уран сайхны киног Францын соёлын яамны харьяа “CNC” кино урлагийн төвд сэргээн засварлаж байгаа ба 1945 онд бүтээсэн уг кино дэлгэцнээ олон жил гарч гэмтэж муудсан тул сэргээн засварлахад нэлээд цаг хугацаа шаардлагатай байгаа гэнэ. 

Хоёр ангит уг киноны дүрс дууны 30 бүлэг 18 мянган метр урт хальсны гэмтлийг тогтоох ажил одоо ид хийгдэж байна.  “Цогт тайж” киноны гэмтлийг тогтоосны дараа сэргээн засварлах ажил эхлэх ажээ.

Б.УНДРАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж