Aнх даа 1024 бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Aнх даа 1024 бөх барилдана

Тэртээ 1990 оны 4-р сардын 14-нд улсын заан Р.Даваанямын санаачлагаар байгуулагдаж, 5-р сарын 3-нд нээлтийн буюу “Тамганы баярын барилдаан” хэмээх анхны барилдаан хийж монгол бөх бие даасан байгууллагатай болсныг орон даяар зарлан тунхаглаж, үйл ажиллагаагаа эхэлж байсан МҮБХ-ны 25 жилийн ой энэ онд тохиож байна.

МҮБХ 25 жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн 25 жилийн хугацаанд юу хийв, яаж ажиллав гэдгээ ард түмэндээ тайлагнахаар ажиллаж байна. Тэр утгаараа ч өнөө жил "МҮБХ 25 жил, ололт амжилтаа бататгая" уриа дэвшүүлэн ажиллаад байгаа.

            МҮБХ 25 жилийн хугацаанд монгол бөхөд 50 шинэ зүйл хийж, олон зүйлээр жишиг, рекорд тогтоон ажилласаар ирсэн бөгөөд ойн арга хэмжээнийхээ хүрээнд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулан бас нэгэн шинэ амжилт тогтоох гэж байна. Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурлууд гээд маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус үйл ажиллагаанууд 4-р сард болох юм.

4-р сарын 10-нд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

4-р сарын 11-нд 9.00 цагаас  Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан

4-р сарын 11-нд 15.00 цагаас нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан

4-р сарын 12-нд Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхин барилдаан

4-р сарын 12-нд Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан

4-р сарын 11-19-нд Бөхийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн

4-р сарын 17-нд "Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу" бөхчүүдийн урлагийн тоглолт

4-р сарын 18-19-нд Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаанууд болох юм.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж