Засгийн газрын тогтоол, шийдвэрээр өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас аймаг, орон нутагт ЖДҮ-ийн зээл олгосоор ирсэн. Харин Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар ЖДҮ-ийн асуудал тус яаманд харьяалагдах болсон юм. Тус яамныхан өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр өмнө нь олгогдсон зээлүүдэд мониторинг хийж дуусчээ. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “ЖДҮ-ийн зээлээр мөнгө угаадаг, үйлдвэрлэл хөгжүүлэх бус импортын хэрэглээг тэтгэдэг, давхар орлого хийдэг гэх зэрэг олон асуудлыг таслан зогсоосон. Өнөөдөр манай яаманд 3000 гаруй төсөл овоолгоостой байна. бид эхнээс нь шалгаж, шаардлага хангасан төсөлд санхүүжилт олгоно. Ямар ч танил тал, улстөр байхгүй” хэмээн хатуухан мэдэгдлээ.
С.ОТГОН