Баянхонгор аймгийн Гэгээн шавийн зургадугаар багийн нутагт хуучин Цэвэр усны дахин дамжуулах станцын байгууламж байсан барилгад засварын ажил хийж эхэлжээ. “Чандмань Баянхонгор” компанийн мэдэл бүхий энэ байгууламжийн нэг барилгыг засварлан халуун усны газар болгож, дээр нь давхар нэмэн цэвэр усны үйлдвэр байгуулах гэнэ. Мөн тус байрны дэргэдэх байрыг засварлан мах, сүүний худалдааны орчин үеийн шаардлагад нийцсэн төв болгохоор төлөвлөөд байгаа аж. Аймгийн 70 жилийн ойн өмнө халуун усны газрыг ашиглалтад оруулах, энэ оны аравдугаар сард болох Нийтийн аж ахуйн 80 жилийн ойн өмнө мах, сүүний худалдааны төрөлжсөн төвөө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Б.Бат