АНУ-ын Флорида мужийн Миамид болж буй нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт Беларусын Викториа Азаренка шалгарлаа. Тэрээр эхний тойрогт Испанийн Cилва Солер Еспиносаг 6:1, 6:3-аар буулган авснаар шилдэг 64-т шалгараад байна. Түүний дараагийн өрсөлдөгч тэмцээнд 20-д эрэмбэлэгдсэн Сербийн Елена Янкович юм.
Өдгөө дэлхийн чансааны 34-т бичигдэж буй нэрт теннисичн Азаренка “Мiami Open”-г эхний тойргоос эхлүүлсэн. Харин дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Румыний Симона Халеп нарын олон шилдгүүд хоёрдугаар тойргоос өрсөлдөөнийг эхлүүлэх юм.
Ганцаарчилсан болон хосын ангилалд болж буй “Miami Open” тэмцээний нийт шагналын сан 6 сая 157 мянган ам.долларт багтаж байна. Тэмцээний гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд явагдах юм.
Ч.БОЛ