“МИАТ”-ийн хэрэгтнүүд суллагджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ийн хэрэгтнүүд суллагджээ

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх “МИАТ”-ийн экс удирдлагууд болон тэдний хамсаатангуудтай холбоотой хэрэг Монголд дуулиан тарьсан юм.

Төрийн өмчийг  цагаан захтнууд хэрхэн дээрэмддэгийн тод жишээ болсон энэ хэрэгт олон хүний нэр холбогдсон юм. Жирийн иргэний зүүдэнд ч оромгүй их хөрөнгөөр туйлж байсан гэмт бүлэглэлүүдийг хууль хүчнийхэн илрүүлсэн ч зарим нэг нь ямар ч ял шийтгэлгүй өнгөрсөн. Төрийн өмчийг эзэнгүйдүүлэн идэж байхад манаачийг нь хүртэл манах ёстой Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хүртэл энэ хэрэгт холбогдож, Үндсэн хуулийн цэцийн нэрээр сугаралгүй үлдсэн.  

Тэгвэл бүтэн хоёр жилийн турш дуулиан тарьсан энэ хэрэгт холбогдогчид хэдийгээр ял авсан ч шоронгоос суллагдсан гэх мэдээлэл байна. “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулж, “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Ч.Хоролсүрэн нар болон "Монголиан Эйрланс" компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Суурьтогтох нарын албаны хүмүүст шүүхээс ял оноогоод  хоёрхон жил болж байгаа ч  тэднийг бүгд суллагдсан гэдгийг хэвлэлүүд бичиж эхлэв.

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулж, “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Ч.Хоролсүрэн нар болон "Монголиан Эйрланс" компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Суурьтогтох нарын албаны хүмүүст шүүхээс ял оноогоод  хоёрхон жил болж байгаа ч  тэднийг бүгд суллагдсан гэдгийг хэвлэлүүд бичиж эхлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон  ч Улсын дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгон бууруулсан байдаг.

Тэгвэл, Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд, эрүүл мэндийн шалтгаанаар суллагджээ. Тэд биеийн байдал муу хэмээн шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар ялаас бүрэн чөлөөлсөн байна. Ч.Хоролсүрэн нь улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулжээ. Энэ хүмүүс 2007-2009 оныг хүртэл 9.1 тэрбум төгрөгийг Дайны эрсдэлийн сан нэрээр идсэн байдаг.

Төрийн мөнгийг хулгайлсан нь хоёрхон жил хүрэхтэй үгүйтэй суудаг, харин бусдаас 10 мянган төгрөг авсныхаа төлөө 10 жилээр шийтгүүлдэг Монголын хууль, мөнгөтэй төгрөгтэйд нь үйлчилдэг хүчнийхэнд шударга ёс гэж байна уу гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл төрийг хохиролгүй болгосон бол заавал шоронд хориод байх шаардлагагүй гэж үзэх хүн цөөнгүй байна. Хамгийн чухал нь тэд үнэхээр төрийг хохиролгүй болгосон бол яамай даа.

 О.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж