“Гоо зүйн боловсрол ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

“Гоо зүйн боловсрол ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно

МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Тус бага хуралд “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал, Төрийн шагналт Б.Цэнддоо хүндэт зочноор оролцоно.

Монголын шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиол судлаач, доктор, профессор С.Лувсанвандан оюутан залуучуудын гоо зүйн боловсрол болон харилцааны соёл, төлөвшлийн асуудлыг хэрхэн чухалчлан авч үздэг байсан талаар эрдэмтэн судлаач, багш нар энэ үеэр авч хэлэлцэнэ.

Эдгээр бага хурлын хүрээнд тавигдсан илтгэл, хэлэлцүүлгийг нэгтгэн МУИС-аас ном тохимол болгон хэвлүүлэх юм байна.

Хагас зуун жилийн түүхтэй МУИС-ийн философийн салбарт гуравхан багш Гоозүйн хичээлийг дагнан заасан байдаг.

Үүнд: МУИС-ын гоозүйн хичээлийн анхны багш нь Сономын Лувсанвандан байсан бөгөөд түүний шавь Ж.Төмөрбаатар, Философийн тэнхимийн багш Б.Дэлгэрмаа нар үйл хэргийг нь үргэлжлүүлэн өнөө цагийн оюутан залууст гоозүйн боловсрол олгож байна.

Эрдэм шинжилгээний бага хурал маргааш буюу гуравдугаар сарын 27-ны баасан гарагт 11:00 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд болно.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж